libertari.mn | Форум
Блог хайлт:

ПОПУЛИСТУУДЫН "ТАХИЛЫН ЯМАА" БА МОНГОЛЫН ЦӨӨН БИЗНЕСМЕНҮҮД

Сүүлийн саруудад үнийн өсөлтөөс болоод олон нийт бухимдалтай байна. Ажиглаж байхад нийгмийн энэ бухимдал, уур уцаар дээр дөрөөлөн нэр хүнд горилогсод ч олширч байна. Тэр бүү хэл төрийн зарим байгууллага, нийгмийн зарим хөдөлгөөн "ардын баатар"-ын дүрд хувиран, бизнесменүүдээ хагалж идэхээр улайрч байна. Тэдний хашгичах үг нь шударга бөгөөд үнэн мэт сонсогдоно. Өнгөц сонсоход үнэхээр таатай гээч. "Муусайн шуналтай бизнесменүүдийн шударга бусаар олсон ашгийг хурааж авна", "Гурилын үнийг 500 төгрөг болгоно", "Төр үйл ажиллагаа явуулахыг нь зөвшөөрч болсон юм хураагаад авч бас чадна" гэх зэрэг нь уурлаж, бухимдсан олон түмэнд ёстой л хорслыг нь тайлах мэт санагдана. Гэвч харамсалтай нь энэ үг үнэн чанартаа ямар хорлонтой болохыг хэлж зүрхлэх хүн тэр бүр гарахгүй бололтой.

Энэтхэгийн эртний нэг үг байдагсан. "Эх захгүй бөмбөр нүдэж байхад пийпаа хөгжмийн аялгуу сонсогддоггүй" гэж. Популистууд том дуугаар хашгирч, олон нийт түүнийг нь уухайлан, засгийн газар эрх мэдлээ үзүүлж байхад, оюунлагуудын үг хүчгүйдэх нь түүхийн гашуун үнэн л дээ. Гэхдээ Монголын хувьд үг нь хүчгүйдэх биш, харин үнэнийг хэлэх оюунлагууд ховордчихоод байна.

Бизнесийхэн, энэ бол монголын өнөөгийн нийгмийн хавчигдсан цөөнх

"Монголд баялаг бүтээдэг хүн цөөн байна, тэд хавчигдан гадуурхагдаж байна" гэж хэлэхэд олон хүн арай ч үгүй ээ, чи дэгсдүүлж байна гэцгээдэг. Тэгэхэд нь би тэднээс асуудаг.

- Эрх мэдэлтнүүдийн дур зоргоор тайлбарлан хэрэглэгдэх хуулийн дор бизнес нь эрсдэж, дуу ихтэй, уран донгодох хувьсгалчдын улан дор ашиг сонирхол нь гишгэгдээд байвал энэ нь хавчилт шахалт биш гэж үү.

- Бусдын буруу, алдааг үүрүүлээд тэднийг шуналын тулмаар нь дуудаж, бүтээсэн баялгийг нь тонон дээрэмдэх гээд байгаа нь хавчилт шахалт биш үү.

- Хэрэв тэдний алдаа дутагдлынх нь төлөө биш, харин эрхэм чанар, амжилт ололтынх нь төлөө, амжилт олох тусам нь адлан жигшиж, улам хүндээр шийтгэж буруутгаад байхад үүнийг хавчилт шахалт гэж үзэхгүй юу.

Хэрэв "үгүй" гэж хэлбэл, бид ямар аймшигтай шударга бусаар загнаж, шударга бус үйлдлийг дэмжин өөгшүүлж буйгаа өөрсдөөсөө асуух цаг болж.

Үнэндээ бид жинхэнэ боолчлогдмол, харлуулагдсан тэр цөөн хэсэгт хамаарахгүй байгаа учраас л тэдний энэ хавчигдсан байдлыг ойлгохгүй, ойлгохыг бас хүсэхгүй байгаа юм. Бид өөрсдөө үгээгүй ядуугаараа бахархаж, баян тансаг байхаас ичиж, баячуудыг муу муухайгаар нь дуудан, тэднийг тонон дээрэмдэхэд нь коммунист дарга нартаа тусалдаг социалист зангаасаа салж чадахгүй, бүхнийг бэлэнчилдэг зөвлөлт маягийн толгойгоо сольж чадахгүй байгаа учраас одоо ч капталистуудыг үзэн ядаж, бизнесменүүдээ хавчин гадуурхсаар байна. Бид бас баялаг бүтээхэд биш харин бүтээгдсэн баялгийг хувааж идэхдээ санаа тавьж, тэгэхдээ л "шударга" гэж хашгиралддаг учраас шударга ёсыг баялаг бүтээгчдэд биш харин хувааж идэгчдэд хэрэглээд байгаа юм. Шударга ёсыг ууж идэгчид нь тайлбарлавал ямар өөдтэй юм болох вэ дээ. Тэгээд болоогүй тэр нь олонхи байвал бүр ч аймаар. Тиймээс шударга ёс гэх өргөмжлөлтэй ч хамгийн шударга бус "хавчилт шахалт" тун аймшигтай хүмүүн бус шинжээрээ өнөөдөр бизнесменүүдийг нөмөрчихөөд байна. Бид олонхи юм чинь гэсэн үл тоомсорлолтоор тэжээлгэдэг хэд нь цөөхөн хэдэн бизнесменүүдээ нулиман, доромжилсоор л сууна.

Чөлөөт зах зээл дээр хэн нэгний хөдөлмөрийн "эдийн засгийн үнэ цэнэ" тэрхүү хөдөлмөрийн төлөө бусад хүмүүс чамд хэдий хэрийн хөдөлмөр юм уу, бүтээгдэхүүнээ өгч чадахаас шалтгаална гэсэн энгийн нэг зарчмаар тодорхойлогддог. Гэтэл энгийн энэ үнэнийг бид "омгийн онол", "бодь сэтгэл" гэсэн уршигт үзэл санаануудаараа үгүй хийж, бизнесменүүдийнхээ хөдөлмөрийг үнэгүйдүүлэхийн төлөө уралцацгааж байна. Тэд уул нь бидний өмч бас омог аймгийн маань зарц биш л дээ. Харамсалтай нь бид тэдгээр бизнесменүүдээ өөрсдийн өмч мэт л аашилж, дуртай үедээ хагалаад идчих хотны хонь шиг л үзэж байна. Яагаад ч юм, хэн ч тэгж хэлсэн юм бүү мэд, тэд л биднийг тэжээх үүрэгтэй мэт ойлгож, өөрсдөө хувааж идэх юм аа л нэхэхээс биш, тэдэнд ашиг хийж, хуримтлал үүсгэх боломж олгохыг хүсэхгүй байна. Хуримтлал үүсэхгүй бол тэд яаж нийгмийн хариуцлагаа үүрч, юугаараа бусдад хөрөнгө оруулалт хийхэв.

Тэгээд болоогүй ингэснээрээ өөрсдөө бүтээж, үйлдвэрлэж буй юм үгүй байж бусдын хийснээс хувь хүртэх эрхтэй хэмээн адайрлаж, өөрөө тийм байж хэзээ ч чадахгүй мөртөө, бусдад болохоор "чи бурхан шиг өгөөмөр бай л даа" хэмээн ичих ч үгүй хэлж, "бодь сэтгэл"-ийг залхуурлынхаа өмнөө барин, монголын тэжээлгэгчдийн эгнээг зузаалсаар суух юм.

Хүн эрхтэй байна гэдэг өөрийнхөө төлөө үйл ажиллагаа явуулах боломжтой байна гэсэн үг. Тэгснээс бусад нь түүнийг идэх хоолтой байлгахын тулд хоолныхоо талыг дээрэмдүүлнэ гэсэн үг биш шүү дээ. АНУ-ын тусгаар тогтнолын тунхаг, Үндсэн хуулийг зохиогчид болох Томас Жефферсон, Мадисон нар аз жаргалруу тэмүүлэх эрхийн тухай ярьж байснаас биш, аз жаргалтай байх эрхийн тухай яриагүй юм. Энэ нь юу гэхээр хүн өөрийнхөө аз жаргалд хүрэхэд шаардлагатай үйл ажиллагааг явуулах эрхтэй гэсэн үг, тэгснээс түүнийг бусад хүмүүс аз жаргалтай болгоно гэсэн үг биш. Монгол Улсын Үндсэн хууль ч мөн адил. Амьд явна гэдэг хүн өөрийхөө амьдралыг өөрийнхөө ажил үйлсээр дэмжин тэтгэх эрхтэй гэснээс, бусад нь түүнд шаардлагатай бүх зүйлийг нь бэлтгэж өгнө гээгүй.

Сохор үзэн ядалт ба золиос нэхсэн популистууд

Бидний олонхи нь таалагдаагүй зүйлийнхээ шалтгааныг асуухгүйгээр ямар нэг зүйлийг буруутгахыг хүсэж буйгаас "сохор үзэн ядалт"-ыг нийгэмд хөөрөгдөж байдаг. Яг үнэндээ үнийн хөөрөгдөл бус, үзэн ядалтын хөөрөгдөл л нийгэмд сүйрлийг авчирдаг юм. "Би хүсэж байна" гэсэн гуравхан үгэнд л хүрэлцэх богинохон бодлоор асуудлаа харчихаад цаашдаа бүх зүйл ямар нэг ид шидийн хүчээр бий болчих мэт хоосон итгэл тээн хүлээцгээж байгаа учраас, тэр ид шид нь хаана ч байдаггүй учраас л бид бухимдаж, уурсаж байгаа юм. Асуудлыг цааш эргэцүүлэн бодохоос татгалзаж өнөөдрөөрөө л бүхнийг хэмжиж, маргааш яах нь чухал биш өнөөдөр надад гурил 500, автобус 200, такси 300, сургалтын төлбөр бага байх ёстой гэх бидний хүсэл чухам популистуудын бахыг хангана. Тэд бидний энэ алсаа хараагүй, ядмаг хүсэл дээр тоглож бидний ирээдүйгээр өнөөдрийг зогоон цатгаж, өөрсдийнхөө ирээдүйг бий болгодог.

"Сохор үзэн ядалт"-ыг өөгшүүлж, олон нийтийн сэтгэл хөдлөлөөр ашиг олж, эрх мэдэлд хүрэх гэсэн ийм популистууд хэзээ ч олддог. Улс орныг боолчлон захирах гэсэн дарангуй бодолтой популистуудад ард түмний зовлон гачаалд буруутан болгож болох цөөнхийг олох шаардлага заавал тулгарна. Тэгээд л тэд "би шударга хүн, энэ муусайн хорон санаатнуудтай тэмцэх хүчийг надад өг" гэж хэлэх бүрдээ дарангуйлал тогтоох хүч чадлаа биднээс олж авч байдаг юм. Ийм үед хавчигдсан цөөн бизнесменүүд хөөрхийлттэйгээр, аль эрт эрх мэдэлд тэмүүлэх өөрсдийн атгаг санаагаа дотороо нуун далдалж, олон түмнээ өмгөөлөн босох мэт дүр эсгэх, хуурамч нүүр царайтай, нэр олох гэж ядсан популист улс төрчийн нүдэнд олзлогдож, тэдний эрх мэдлийн донгийн золиосонд өргөгдөх "өргөл тахилын ямаа" нь болсон байдаг.

Хэнийг ч сонсохгүй, юуг ч эргэцүүлэхгүйгээр зөвхөн олон нийтэд таалагдах гэж баялаг бүтээгчдээ хараан зүхэж, халамж хүсэгчдээ өөгшүүлнэ гэдэг ямар харгис харалган явдал болохыг түүх сануулдаг. Харамсалтай нь Монголд золиос нэхсэн популистууд улс төрийнхөө ашиг хонжооны төлөө баялаг бүтээгч цөөнхийг тахил болгон олны бухимдалд өргөж, хөгжил дэвшлийг золигт гаргахыг санаархсаар л. Зарим улс төрчид үйлдвэрчний нэрийг барьж, социалист бодлого ярихдаа үгнийхээ учир шалтгааныг ойлгохгүй бүх бурууг бизнесменүүдрүү чихэж, үнэн худал ямар ч аргаар хамаагүй хэрэглэгчдэд үнийг буулгана хэмээн сурталдсаар л. Хүмүүсийг хоёр янзаар үнэлж нэгэнд нь олгосон эрхээр нөгөөг нь үгүйсгэн жадлан сөнөөнө гэдэг яавч шударга үйл биш. Энэ чинь шударга биш гэдгийг "фенг шү" гэх ус салхины үзэл нь тэдэнд даанч тайлбарлаж хүч хүрэхгүй байх л даа. Тэгээд болоогүй мэлхийн аманд зоос зуулгасан төдийд баяжиж болдог гэж итгэдэг юм хойно баялаг бүтээхэд ямар их хөдөлмөр, цаг хугацаа шаарддагийг ойлгож үнэлэх тархи толгой дотор нь үгүй биз. Эдийн засагч л гэдэг эдийн засгийнхаа наад захын дүрмийг ойлгоод хүндэлчих мэдлэг байхгүй марксист маягийн л төлөвлөгч юм уу даа.

Энэ нийтлэлээрээ би "үйлдвэрчний" үг хэлж, шударга шаардлага тавих эрхийг үгүйсгээгүй. Харин чөлөөтэй үг хэлэх эрх улс төрийн шударга ёсны агуулгатай холбогдохоороо бусдыг дуулгавартай дагадаггүй бие даасан үзэл бодолтой хүмүүс нь хавчигдсан өөр бусад хүмүүсээ хүчирхийлэл дарамтаас хамгаалахад оршихоос бус, тэднийг тэтгэн халамжилж, бүтээгээгүй гавъяаных нь төлөө шан хүртээж, алдаршуулахад оршихгүй ээ. Энэ үзэл санаа халамжаар нэр хөөцөлдөх коммунист улс төрчдөд хамгийн хүнд цохилт болдог.

Яг үнэндээ Монгол дахь "Ус салхины эдийн засагч, улс төрчид" олонхийн амьдралаа тэтгэх /хямд бараа үйлчилгээ хүртэх/ эрхийг хүлээн зөвшөөрдөг атлаа, цөөнх болсон бизнесийнхний амьдралаа тэтгэх /ашиг олох/ эрхийг нь өгөхөөс татгалзсаар байна. Бизнесийн ашгийг хувийн өмч гэж харахыг хүсэхгүй, харин эсрэгээр нь хэн нэгний зөвшөөрлөөр авах ёстой шагнал мэт сэтгэж, тэр зөвшөөрлийг нь төр засаг өгдөг мэт загнаж байна. Тэгээд болоогүй Засгийн газрыг зах зээлд оролцож, үнээ тогтоон, ашгаа аваад, бусдад тараагаач хэмээн шахаж байна. Энэ шахалт эцэстээ бүгдийг төр шийднэ, эрх мэдэл хамгийн гол нь, та нар сул дорой байна, би бол төрийн хүн, зөвхөн надад итгэ, энэ бол төрийн ажил гэх "Төрөөр далайлган сүрдүүлэгчдэд" боломж олгож буй юм. Энэ тухай, "Төрөөр далайлган сүрдүүлэгч"-дийн аюулын тухай дараагийн нийтлэлдээ дэлгэрэнгүй бичих болно.

Эцэст нь хэлэхэд түшмэлүүдийн харалган бодол, унхайгүй үйл ажиллагааны хор уршгийг бизнесменүүд үүрч, дараагийн засагт суух хувьсгалчдын золиосны ямаа болох ёсгүй.


бичсэн: Tji | төрөл: 2007-11-30 өдөр 09:14
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (29) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Ер нь гайгүй нийтлэл байна. Таны бичсэнтэй санал нэг байна. Эндээс нэг зүйл санаанд буулаа. бид өнөөдрөөр бүхнийг хэмжин бүх юмыг үнэгүйдүүлж байгаад их хармасаж байна. Жишээ нь өнөөдөр Монголын оюутнууд үнэгүй сурдаг болж. энэ нь сургалтын төлбөрт сая гаран төгрөг төлсөн болдог түүнийг нь засгаас сар бүрийн 70 мянга гээд буцаагаад өгчихдөг. Жилдээ ганц удаа 6000 төгрөг төлж автобусанд суудаг. Өнөөдөр хувийн цэцэрлэгүүд сард хамгийн багадаа 250 мянган төгрөгийн төлбөртэй байгаа. тэгэхээр жилдээ 2700000_ 30000000 төгрөг төлж хүүхдээ цэцэрлэгт өгч байхад Монголын оюутнууд дэндэж байна. Тэгээд ч үнэгүй юм үнэ цэнэгүй шүү дээ. оюутнууд хичээлд суухаасаа суухгүй их байна. Яагаад хичээлдээ суухгүй байна гэхээр багшаа ажил гараад гэдэг. Уг нь зүй тэр оюутны үндсэн зорилго нь хичээлдээ суух, сурах баймаар юм. энэ бүхэн юунаас хэнээс болж байна гэхээр сонгуульд гарах гэсэн популистуудын амлалт бүхнийг үнэгүйдүүлсний хар гай л болж ирээдүй минь бүх юманд үнэ цэнэгүй ханддаг болж байна. харамсалтай байна шүү.өнөөдөр монголын дээд боловсрол, монгол оюутан хоёр. Уг нь Монголын минь ирээдүй юмсан.
Бичсэн: tsendee 11:07, 2013-10-03 | Холбоос | |


Сонин юм
Сонгуульд ялах юм бол гээд л хүмүүст мөнгө амлаад байх юм. Төр гэдэг чинь одоо зүгээр байхад нь хүмүүст мөнгө өгдөг газар уу эсвэл монгол орон яалтчгүй мөнгөндөө бялхаад байга юм болуу???. Эмзэг бүлгийн эсвэл нийгмийн хамгийн ядруу хэсгийн хүмүүст мөнгө өгөхийг бол би ойлгоно. Гэтэл залуучуудад 50000 гэлүү юу билээ??.
Би залуу хүн бас ажил хийдэг гэхдээ өнөөдөр би төрөөс зүгээр мөнгө аваад байвал бас эгдүү ч хүрэх шиг юм болно доо.
Нөгөө бидний даган дуурайх гэж бас нэлээд хичээдэг орнуудын төр нь үнэхээр хүмүүстээ зүгээр байхад нь мөнгө өгөөд байдаг юмуу??? Эсвэл ардчилал зах зээлийн нийгэм нь ийм байдаг юмуу??
Биднийг л сонгочих зүгээр байж байхад чинь мөнгө өгье л гээд чичрээд байхийм. Боловсрол нэлээд нимгэн за ер нь хэд гурван цаасны төлөө яахаас ч буцахгүй хүмүүст бол энэ онцгой нөлөөлнө. Хэрэв хэн нэгэн түшмэл мөнгө өгөөд эхлэнгүүт нь хориглодог эсэргүүцдэг юмаа гхэд түүнийг хороочих гарууд монголд зөндөө бий ялангуяа хотын хойд хэсгээр.
Нэг авгай үндэсний тв нээлттэй хэлэлцүүлгээр утсаар шууд холбогдон та нар муусайн түшмэд бид нарт мөнгө өгөх болохоор боолоо хаалаа гэж агсамнаж байсан санагдана.
Хүмүүсийн сэтгэл зүйд ингэж нөлөөлдөг ингэж шоуддаг ингэж сонгууль хийдэг орон африкийн хэд хэдэн орон за зарим талаараа энэтхэг гэх мэт нь л орох байх.
Зүгээр бид асар их байгалийн баялагтай гээд нөгөө хэдэн ордуудаа ухаж төнхөөд за энэ их мөнгийг ард иргэддээ хуваарьлаж өгнө гэж байх шиг бас тэгээд мөнгөн хэлбэрээр өхүү яахуу ч гэж байх шиг. Ингээд зүгээр л мөнгө тараадаг төр байдаг гэдгийг л ойлгохгүй байна. Мэдээж би мөнгөнд дуртай. Гэхдээ бас ингээд тараагаад байна гэдэг абсурд юмаа. Ингэж бэлэн тараана гэж байхаар үйлдвэржилтэд, ажлын байранд, боловсролд эрүүл мэндэд бодлоготойгоор "тараавал" ээ мөн гялайх байнасанж.
Хүмүүсийн бэлэнчлэх сэтгэлгээ байсаар л байна. Гэхдээ орчин үеийн залууст энэ харьцангуй гайгүй байх гэж би боддог. Учир нь миний болоод надаас дооших үеийн залуус илүү прагматик болсон байна. Гэвч масс хэсэг нь цаасан дээр нэг бачкагын нэр дугуйлчвал мөнгө авна гэсэн сэтгэхүйтэй дээд нөхдүүд ч үүндээр нь гарамгай сайн тоглосоор л.
Бичсэн: Guranz 23:08, 2008-06-06 | Холбоос | |


laughing
Бичсэн: Зочин 12:42, 2008-03-27 | Холбоос | |


saihan niitlel bna
их таалагдлаа. олон сонирхолтой зуйлс бичиж байгаарай. танийг дэмждэг шүү =d>
Бичсэн: Munhzaya 16:07, 2008-02-22 | Холбоос | |


hi
таний блог таалагдлаа.надад энэ асуултанд хариулна уу....би эрх зүигээр сурдаг яавал сайн хуулич болох вээ
Бичсэн: muugii (зочин) 14:17, 2008-02-05 | Холбоос | |


сайн байна уу
эдмунд буркегийн хэлсэн үг санаанд орлоо. утга нь муу юмны хажуугаар дуугарахгүй тэмцэхгүй өнгөрөх нь өөрөө нүгэл. бид өөрсдөө сэтгэлгээгээ өөрчлөхгүй, эрх чөлөөгөө мэдрэхгүй бол боолчлол руу явж байна шүү. би их айдаг л даа. энэ олон уухайлсан үзсэн ядсан хүмүүс. нацизм фашизм 1937 он нэг л ойрхон юм шиг.Туслаач...
Бичсэн: дадидо 15:58, 2008-01-07 | Холбоос | |


Айн Рэндийг санагдуулж байна
Айн Рэндийг санагдуулж байна.Яагаад эх сурвалжаа заахгүй байгаа юм бэ?
Эх сурвалжийг нь заагаад иш татаж ашиглах нээлттэй.Блогоор минь зочилж сэтгэгдэл үлдээсэн та бүхэнд баярлалаа.
Бичсэн: tji 03:06, 12.5.2007 |
Бичсэн: libertari uzelten 14:43, 2008-01-03 | Холбоос | |


аль нь зөв юм сайн мэдэхгүй юм аа. үнэ чөлөөтэй байхаар хэцүү ч юм шиг, үнийг төр зохицуулахаар буруу ч юм шиг. confused
Бичсэн: Зочин 14:53, 2007-12-16 | Холбоос | |


Гэхдээ тороос үнийг н барихгүи л бол, манай хоёр хорш улс маани хэргээр ийм ажилгаа яүүүлаад raised eyebrow
Бичсэн: Soora 13:55, 2007-12-14 | Холбоос | |


happy
Бичсэн: 17:58, 2007-12-08 | Холбоос | |


энэ бичлэгийг Ганбаатар уншаад эрх биш нэг юм бодох байлгүй дээ
Бичсэн: zochin (зочин) 05:36, 2007-12-08 | Холбоос | |


нээрээ нэг зүйл санаанд орлоо. Ф.Бастиагиин ийм нэг үг байдаг.хүн өөрийн уйгагүй хөдөлмөрөөр өөрийнхөө хэрэгцээг хангадаг. өөрөөр хэлбэл өөрт заяасан авяъас чадвараар байгалийн эд баялагтай уйгагүй харьцсанаар хэрэгцээгээ хангадаг.энэ үйл явц бол өмч хөрөнгийн эх үүсвэр юм. нөгөө талаар бусдийн хүч хөдөлмөрөөр бүтсэн зүйлийг хүртэж хэрэглэснээр зарим нь амьдарч болдог гэдгийг үйгүсгэх аргагүй.дээрэм тонуулийн эх үүсвэр эндээс гаралтай. гэж яг энд таарах үг.
Бичсэн: shargaa 11:54, 2007-12-07 | Холбоос | |


Сэтгэгдэл
Үнэн үгс байна.
Бичсэн: Ganbat (зочин) 22:58, 2007-12-06 | Холбоос | |


Сэтгэгдэл
Ямартай ч таны бичлэг таалагдлаа..Цаашдаа байнга уншиж байнаа. Өөшөө олон хүмүүс уншаад зарим нэг зүйлийн талаар зөв ойлголттой болоосой гэж хүсэж байна..
Бичсэн: муур 22:07, 2007-12-05 | Холбоос | |


Сэтгэгдэл
хүмүүс бас их сонин юмаа. олигархиудыг өмгөөлж байна гэж уншаад шүүмжилсэн байх юм. та нэг хариу хэлээч.
Бичсэн: зочин 20:44, 2007-12-05 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 

Танилцуулга

Зургийн цомог

Архив